Бидний тухай

Гүем Унгар дахь Монгол сургууль

“Гүем Унгар дахь Монгол Сургууль” сургалт хөгжлийн төв нь Унгар улсад амьдарч байгаа монгол хүүхдүүдэд зориулан, эх хэл, өв соёлоо эзэмшиж, төрөлх хэлээрээ ярилцан нөхөрлөж, “монгол” гэх үнэт зүйлийг хуваалцах, дотно, дулаан орчин бүрдүүлэх, үндэсний хэлээ хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор Унгар улсын Будапешт хотноо 2023 онд Б. Энэрэл, С. Бүжинлхам, Г. Жалсрайжамц нар Монгол Улсаас Унгар Улсад суугаа Элчин Сайдын Яам, Унгар Улсын Өтвөш Лорандын нэрэмжит Их сургуулийн Монгол судлалын төвийн дэмжлэгтэйгээр  үүсгэн байгуулсан төрийн бус боловсролын байгууллага юм.
01

Алсын хараа

Монгол оюуныг, өв соёлоо түгээн дэлгэрүүлнэ.

02

Бидний зорилго

Унгар улсад амьдарч байгаа монгол хүүхдүүдэд эх хэлээрээ дамжуулан өв соёлоо дээдлэн төлөвшүүлэх, үндэсний үнэт зүйлсээ өвлүүлэх,  сургалтын болон боломжит монгол ахуйт орчин бүрдүүлэх  гэсэн зорилгын хүрээнд бид дараах зорилтуудыг тавин ажиллаж байна.  

03

Зорилтууд

-Дэлхийн хаана ч дасан зохицож, амьдрах чадвартай, Монгол хүн гэдгээ үнэлэн талархдаг, өөртөө илтгэлтэй, нүүрэндээ цогтой, нүдэндээ галтай Монгол хүүхдүүдийн хамт олныг бий болгох.
- Монгол хүүхдүүдийн мэдлэг, чадвар, нийгэмшлийг дэмжих үүднээс боловсрол, соёл, урлагийн хүүхдүүд болон бүх насныханд зориулан өдөрлөг зохион байгуулах.
- Монгол хүүхдүүдийн эцэг эх асран хамгаалагч нарт хэрэгтэй сургалт хөгжил болон нэгдсэн үйл ажиллагаа зохион байгуулах.

Манай баг

Б. Энэрэл
Үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал
С. Бүжинлхам
Санаачлагч, удирдах зөвлөлийн гишүүн
Г. Жалсрайжамц
Санаачлагч, удирдах зөвлөлийн гишүүн
Б. Нарангарав
Монгол бүжгийн багш
Б. Сарантуяа
Вэб хөгжүүлэгч
Т. Хонгорзул
Монгол хэлний багш
Г. Ням-Осор
Математикийн багш
З. Дөлгөөнзул
Монгол хэлний багш
Made in Webflow