“мэдээллийн чанартай, албан бус, хэсэгчилсэн орчуулга”
ШАЛГУУР НӨХЦӨЛ
EC байнгын оршин суух зөвшөөрлийг дараах гуравдагч орны иргэнд олгох боломжтой:
- Унгар улсын газар нутагт өөрийн эзэмшлийн орон сууцтай, амьжиргаа нь тогтвортой болох нь баталгаажсан;
- Эрүүл мэндийн цогц даатгалтай эсвэл эрүүл мэндийн үйлчилгээ авах хангалттай санхүүгийн эх үүсвэртэй;
- Унгар улсаас гаргах ямар нэгэн шалтгаан байхгүй;
- Хүсэлт гаргахаас урьд Унгар улсын газар нутагт хууль ёсны дагуу дор хаяж тасралтгүй 5 жил амьдарсан; эсвэл
- Европын холбооны цэнхэр карттай бөгөөд хүсэлт гаргахаас урьд Унгар улсын газар нутагт тасралтгүй 2 жил амьдарсан; мөн
- Европын холбооны аль нэг улсад хууль ёсны дагуу тасралтгүй 5 жил амьдарсан гуравдагч орны иргэн.
EC байнгын оршин суух зөвшөөрлийг дараах гуравдагч орны иргэнд олгох боломжгүй:
- Унгар улсын газар нутагт байх нь олон нийтийн болон үндэсний аюулгүй байдалд занал учруулсан;
- Унгар улсын газар нутгаас албадан гаргах, оруулахгүй байх үндэслэл бүхий нэгэн;
- Зөвшөөрөл авахын тулд буруу мэдээлэл, худал баримт мэдүүлсэн;
- Унгар улсын газар нутагт дээд боловсрол эзэмших эсвэл мэргэжлийн боловсрол эзэмшихээр оршин сууж буй;
- Унгар улсын газар нутагт улирлын чанартай эсвэл сайн дурын ажил эрхэлж буй;
- Унгар улсын газар нутагт дипломат албаны эсвэл бусад хувийн онцгой эрхтэйгээр оршин сууж буй;
- Унгар улсад дүрвэх хүсэлт гаргасан эсвэл орогнохын тулд иргэншил хүсэх хүсэлт гаргасан эсвэл дүрвэгчдийн албанаас түр зуурын орогнол хүссэн, хүсэлтийнхээ хариуг хүлээж буй;
- Хөөгдсөн (цөлөгдсөн) нэгэн;
- Унгар эсвэл Европын холбооны аль нэг улсын дүрвэгчдийн алба эсвэл шүүхээс дүрвэгч гэж үзсэн, эсвэл орогнол хүсэх зорилгоор иргэншил авсан, эсвэл цагаачлагч болон иргэншил олгон оргонох статус нь хүчинтэй байхаа больсон болон түр зуурын хамгаалалт бүхий нэгэн.
ХҮСЭЛТ ГАРГАХ ҮЙЛ ЯВЦ БОЛОН ШААРДЛАГАТАЙ БИЧИГ БАРИМТ
Маягтуудыг бөглөж, доор дурдсан бичиг баримтыг хавсаргахын хамт, зохих төлбөрийг төлнө.
EC байнгын оршин суух зөвшөөрлийн хүсэлтийг зөвхөн цахимаар гаргана. Цахим платфорд хүсэлт гаргаснаар цагаачлалын алба хүсэлтийг хянаж эхэлнэ. Хууль ёсны төлөөлөгчийн тухайд ч мөн цахим платформ ашиглана. Дэлгэрэнгүйг дараах хаягаар лавлана уу. https://enterhungary.gov.hu/eh/
Хүсэлт гаргагч насанд хүрээгүй эсвэл чадамжгүй бол хууль ёсны төлөөлөгч нь хүсэлтийг өмнөөс нь гаргана.
Хүсэлт гаргах үед зохих аяллын бичиг баримт буюу паспортаа хавсаргах ёстой.
Үйлчилгээний хураамжийг төлсний дараа цахимаар илгээсэн хүсэлтийг тань цагаачдын алба хүлээж авахыг анхаарна уу. Хүсэлтийг тань хүлээж авсан хэмээх баталсан захидал(confirmation of receipt) ирснээс хойш 15 хоногийн дотор харъяаллын дагуу Гадаадын иргэн харъяатыг зохицуулах үндэсний ерөнхий захиргааны орон нутгийн салбарт очиж биометрийн өгөгдлөө өгч, гарын үсгээ зурч, бичиг баримтаа баталгаажуулах ёстой.
6-аас дээш насны хүсэлт гаргагчийн чээж зураг, хурууны хээг оршин суух зөвшөөрөл олгох зорилгоор авна.
EC байнгын оршин суух зөвшөөрлийн хүсэлтийн төлбөр буюу үйлчилгээний хураамж 25000 форинт байх агаад цахимаар(банкны карт ашиглаж) төлнө.
Хэрэв хүсэлт гаргаж буй нэгэн хүүхэдтэй, хүүхдийн мэдээлэл паспорт дээр нь бий бол Хавсралт А-г (Appendix A) бөглөж, хүүхдийн зургийг наана. Хавсралт А-д дурдаж буй хүүхдийн хүсэлтэнд нэмэлт төлбөр төлөхгүй. Төлөвлөж буй хугацаанд хүүхдийн эцэг эх эсвэл асран хамгаалагч нь Унгарт байхыг зөвшөөрсөн гэдгийг батлах баримт хавсаргах шаардлагатай. Тухайн баримтыг Унгар эсвэл Англи хэлээр орчуулсан албан ёсны орчуулга мөн хэрэгтэйг анхаарна уу.
Гадаадын иргэн харъяатыг зохицуулах орон нутгийн салбар хүсэлт хүлээн авснаас 70 хоногийн хугацаанд багтаан хариу өгнө. Хүсэлтийн хариуг шуудангаар илгээх бөгөөд хүсэлт гаргагч шуудангаар хүлээн авч чадахгүй гэдгээ баталсан тохиолдолд биеэр хүлээн авна.
EC байнгын оршин суух зөвшөөрлийн хүсэлтийг гаргаж буй гуравдагч орны иргэн Унгарын үндэсний аюулгүй байдалд занал учруулах эсэхийг Үндсэн хуулийг хамгаалах агентлаг/Agency for Constitutional Protections болон Терроризмтэй тэмцэх төв эхний шатанд, үндэсний аюулгүй байдлыг хариуцаж буй сайд удаах шатанд, орон нутгийн цагдаагийн штаб эхний шатанд, Үндэсний Цагтдаагийн төв штаб удаах шатанд тус тус хянаж магадалдаг. Энэхүү хянан шалгах үйл явц нь дээрх хугацаанд багтдаг.
Татгалзсан хариу авсан тохиолдолд мэдээг хүлээн авснаас 15 хоногийн дотор шалгахыг хүсэн давж заалдаж болно. Ийнхүү давж заалдахдаа хүсэлт гаргаж буй нэгэн хариу гарахаас урд мэдэж байсан нэмэлт баримт танилцуулах, эсвэл хүсэлт гаргаж буй шалтгаанаа дурдаагүй байвал эхний шатны удирдлага цааш хянахгүйгээр хүсэлтийг буцаана.
Давж заалдах хүсэлтийн төлбөр нь 47000 форинт байна. Банкны карт ашиглан цахимаар эсвэл банкны гүйлгээний форм ашиглан төлбөрөө төлөхдөө тайлбар хэсэгт (comment box) хүсэлт гаргагч нь өөрийн овог нэр болон төрсөн он, сар, өдрөө оруулахаас гадна мөн “EC Permanent Residence Appeal” гэж бичнэ.
МАЯГТУУД
Байнгын оршин суух зөвшөөрлийн маягт
- Байнгын оршин суух зөвшөөрлийн маягтыг дараах холбоосоос:
- Энд дарна уу.
- Маягтыг PDF форматаар татаж аван гараар бөглөх бол:
- Энд дарна уу.
Сунгалт
Сунгалтын маягтыг дараах холбоосоос:
Энд дарна уу.
Маягтыг PDF форматаар татаж аван гараар бөглөх бол:
Энд дарна уу.
Оршин суух зөвшөөрлийн бичгийг өөрчлөх маягт
Оршин суух зөвшөөрлийн бичгийг өөрчлөх маягт буюу “Application for Replacement Residence Document” дараах холбоосоос:
Энд дарна уу.
Маягтыг PDF форматаар татаж аван гараар бөглөх бол:
Энд дарна уу.
Оршин суух зөвшөөрлийн бичгийг орлуулах маягт
Оршин суух зөвшөөрлийн бичгийг орлуулах маягт буюу “Application for Substitute Residence Document” дараах холбоосоос:
Энд дарна уу.
Маягтыг PDF форматаар татаж аван гараар бөглөх бол:
Энд дарна уу.
ЗААВАЛ ХАВСАРГАХ ЁСТОЙ БИЧИГ БАРИМТУУД
Хүсэлт гаргахад дараах баримтыг хавсаргана:
- Төрсний гэрчилгээ;
- Гэрлэсэн бол гэрлэлтийн гэрчилгээ;
- Цуцалсан бол гэрлэлт цуцалсны гэрчилгээ;
- Насанд хүрээгүй хүүхдийн тухайд гадаадад тухайн иргэнийг байнгын оршин суух хүсэлт гаргахад хууль зүйн аливаа асуудал байхгүй гэдгийг өөрийн орны зохих эрх бүхий байгууллагын зүгээс баталсан баримт;
- Унгар улсын нутаг дэвсгэрт амьдрах амжиргааг батлах баримт бичиг, эрүүл мэндийн цогц даатгалын үйлчилгээ авах эрхтэй гэдгийг баталсан баримт;
- Чээж зураг зэрэг болно.
Унгараас өөр хэл дээр буй бүх баримт бичгийг өөрөөр заагаагүй бол албан ёсны Унгар орчуулгын хамт хавсаргана.
Унгар улсад амьдрах амжиргааг батлах баримтанд:
Хууль ёсны дагуух орлогыг Унгар улсад амьдрах амжиргааны баталгаа гэж үзнэ.
Дараах баримтыг Унгар улсад амьдрах амжиргааны баталгаа гэж хүлээж авна. Үүнд:
- Унгарын санхүүгийн байгууллагын зүгээс өгч буй хүсэлт гаргагчийн хадгаламжийн тухай тодорхойлолт;
- Хүсэлт гаргагчийн Унгар улсад амьдрах амжиргааг батлах хөдлөх ба үл хөдлөх хөрөнгийг баталсан баримт бичиг;
- Ажил олгогчийн зүгээс эсвэл Унгарын хуулийн дагуу өөр төстэй харилцаа бүхий этгээдийн зүгээс гаргасан хүсэлт гаргагчийн татвар бүхий орлогын гэрчилгээ;
- Хүсэлт гаргагч Унгар улсад ажиллан олж буй тогтмол орлогыг батлах баримт;
- Гадаад орноос тогтмол орлого олж буйг батлах ажил олгогчийн хийгээд/эсвэл татварын албаны зүгээс олгож буй баримт;
- Унгар улсад амьдарч буй гэр бүлийн гишүүний зүгээс тухайн хүсэлт гаргагчийн амжиргааны зардлыг хариуцна гэдгийг баталсан баримт, гэр бүлийн гишүүн ийнхүү амжиргааны зардлыг хариуцах чадамжтай гэдгийг баталсан баримтын цуг өгч болно.
Амжиргааны баталгааг хянахдаа хүсэлт гаргагчийн гэрт хэдэн хүн амьдарч байгаа, хэд нь орлого болон хөрөнгөтэй, хэдийнх нь амжиргааны зардлыг хариуцах шаардлагатай зэргийг тооцдог. Хүсэлт гаргагчийн сарын дундаж орлогыг тооцохдоо дараах хугацаанд орсон орлогыг харгалздаг:
- Хүсэлт гаргах хүртэл нэг жилийн доторх хугацаанд гар дээр авсан, татварын дараах орлого. Хууль ёсны дагуу оршин суух хугацаа нь нэг жилээс урт тохиолдолд нэмэлт гурван сарын баримт мөн хэрэгтэй;
- Хүсэлт гаргах хүртэл гурван сарын хугацаанд олсон бусад төрлийн орлого;
- Тогтмол биш орлогын тухайд хүсэлт гаргах хүртэл 12 сарын дотор олсон орлого.
Эдгээрийг батлахын тулд дээр дурьдсан хугацааны орлогыг баталсан татварын албаны гэрчилгээ эсвэл ажил олгогчийн зүгээс олгосон орлогын гэрчилгээ шаардлагатай.
Унгар улсад оршин суух орон байрыг батлах баримтанд:
EC байнгын оршин суух хүсэлт гаргаж буй нэгэн хараахан Унгарт ирээгүй байгаа тохиолдолд оршин суух газраа хүсэлт гаргах үедээ цуг бүртгүүлнэ. Хавсралт E-г (Appendix E) бөглөж оршин суух байрны эзэн болон холбогдох этгээдын гарын үсгийг зуруулж баталгаажуулна.
Унгар улсад оршин суух байрыг батлах баримт нь:
- Байрны түрээсийн гэрээ;
- Найрсаг зангийн үүднээс байранд нь байхыг зөвшөөрсөн бичиг;
- Оршин суух газрыг өмчилж буй гэдгийг батлах баримт. Байр өмчлөх гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбарыг 30 хоногийн дотор хийлгэсэн байх;
- Урт хугацааны виза эсвэл цагаачлагч юм уу байнгын оршин суух статус бүхий оршин суух зөвшөөрөлтэй нэгэн, эсвэл эрх зүйн бусад үндэслэлээр оршин суух үнэмлэх эсвэл дүрвэгчийн статус бүхий гэр бүлийн гишүүн нь хүсэлт гаргагчийг амьдрах орон сууцаар хангана гэсэн нотариатаар баталгаажуулсан баримт;
- Үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан гэдгийг баталсан үл хөдлөх хөрөнгийн худалдан авах гэрээ эсвэл орон нутгийн агентлагийн зохих шийдвэрийн хуулбар;
- Бусад баримт бичиг байж болно.
ХҮЧИНТЭЙ ХУГАЦАА
EC байнгын оршин суух зөвшөөрлийн хүчинтэй хугацаа нь 5 жил байдаг агаад, гуравдагч орны иргэний хүсэлтээр ахин 5 жил сунгаж болдог.
ДАГАЛДАХ ЭРХ БА ҮҮРЭГ
- Байнгын оршин суух эрхтэй гуравдагч орны иргэн үндсэн хууль болон бусад хуульд заасан эрхийг эдэлнэ.
- Байнгын оршин суух эрхтэй гуравдагч орны иргэн Унгар улсын газар нутагт тодорхойгүй хугацаанд оршин суух эрхтэй.
- Байнгын оршин суух эрхтэй нэгэн нь уг статус бүхий нэгэнд олгосон зохих эрхийг эдэлнэ.
- Гуравдагч улсын иргэн нь тусгай зөвөөшөл шаардахгүйгээр ажиллах эрхтэй.
- EC байнгын оршин суух зөвшөөрөлтэй иргэн нь Шенгений гишүүн орнуудад визгүй зорчих эрхтэй бөгөөд 90-180 хоногийн хугацаанд оршин сууж болно. Европын Холбооны гишүүн орнуудад оршин суухыг дараахь үндэслэлээр зөвшөөрнө:
– Ажиллах болон хувиараа хөдөлмөр эрхлэх зорилгоор;– Суралцах болон мэргэжлийн хөдөлмөр эрхлэх зорилгоор;– Бусад зорилгоор.
- Байнгын оршин суух зөвшөөрөл авсан нэгний бүртгүүлсэн хаягийн дагуу холбогдох дүүрэгт байнгын оршин суух зөвшөөрөл олгосноос 5 хоногийн дотор цагаачлалын албанаас шаардах хувийн болон хаягийн мэдээллийг цахимаар хүргэнэ. Дүүрэг уг мэдээллийг хүлээн авсан гэрчилгээг батламжилж өгнө.
- Байнгын оршин суух эрхтэй нэгэн Унгарт хаягийн карт авах эрхтэй бөгөөд, байнгын хувийн тодорхойлох үнэмлэх (permanent personal identification document) авах хүсэлт гаргах үүрэгтэй. Уг үнэмлэхийг гадаадад аялахдаа ашиглаж болохгүй агаад өөрийн орны паспортыг авч явна уу.
- Байнгын хувийн тодорхойлох үнэмлэх авах хүсэлтийг дурын дүүргийн албанд гаргаж болно. Нэмэлт төлбөр төлөхгүй бөгөөд 20 өдрийн дотор хариу гарна. Хүсэлт гаргах үедээ байнгын оршин суух зөвшөөрлийг баталсан баримт, хувийн тодорхойлох дугаарын гэрчилгээ (official certificate for personal identification number), албан ёсны хаягийн картаа авч ирэх ёстой.
- Байнгын оршин суух эрхтэй гуравдагч орны иргэн хаягаа сольсон тохиолдолд шинэ хаягаа мэдээлэх үүрэгтэй. Хаягаа сольсон гэдгээр байнгын оршин суух үнэмлэхийг солих албагүй. Хаяг сольсноо мэдүүлэхдээ хувийн тодорхойлох дугаар, нотариатаар баталгаажуулсан албан ёсны хаягийн картаа авч ирэх шаардлагатай.
- Цагаачлалын эсвэл байнгын оршин суух эрхтэй гуравдагч орны иргэний хүүхэд мэндэлсэн тохиолдолд эцэг эхийн амьдран суугаа хаягийн дагуу холбогдох цагаачлалын албанд хандаж бүртгүүлнэ. http://www.bmbah.hu/images/formanyomtatvanyokEN/Birth_registration_form_010716_new.doc анкетийг бөглөж, хүүхдийн төрсний гэрчилгээтэй цуг, хүүхэд төрснөөс хойш 3 сарын дотор бүртгүүлэх ёстой болно. Бүртгүүлснээс хойш дээд тал нь 5 өдрийн дотор хүүхдэд үндэсний байнгын оршин суух зөвшөөрөл олгоно.
- Гуравдагч орны иргэн паспорт, оршин суух зөвшөөрлөө гээсэн, хаясан, гэмтээсэн бол тэр дор нь холбогдох байгууллагад (Гадаадын иргэн харъяатыг хариуцах алба, цагдаагийн штаб, гадаадад буй Унгарын дипломат болон консулын алба) мэдэгдэх үүрэгтэй.
EC БАЙНГЫН ОРШИН СУУХ ЗӨВШӨӨРЛИЙГ БУЦААХ, ЦУЦЛАХ ТОХИОЛДОЛ
Цагаачлалын эрх бүхий алба дараах тохиолдолд ЕС байнгын оршин суух зөвшөөрлийг цуцална:
- Гуравдагч орны иргэн Европын Холбооны гишүүн орнуудын газар нутагт 12 сараас дээш хугацаанд байгаагүй;
- Европын Холбооны гишүүн өөр улсад удаан хугацаанд оршин суух эрх авсан;
- Унгар улсын газар нутагт 6-аас дээш жилийн хугацаанд байгаагүй;
- Зөвшөөрөл авахын тулд алдаатай мэдээлэл, худал баримт мэдүүлсэн;
- Унгар улсын газар нутгаас албадан гаргагдаж буй;
- Европын Холбооны цэнхэр карт бүхий эсвэл цэнхэр карт бүхий иргэний гэр бүлийн гишүүний хувиар тогвортой оршин суух үнэмлэх авсан нэгэн Европын Холбооны гишүүн орнуудын газар нутагт тасралтгүй 24 сар байгаагүй тохиолдолд тус тус цуцална.
- Гуравдагч орны иргэн нь дүрвэгчийн статус эсвэл орогнол хүссэнээ больсон тохиолдолд цагаачлалын алба EC байнгын оршин суух зөвшөөрлийг нь цуцалж болно.
bmbah.hu цахим хуудсанд 2022.12.30 өдрийн 09:55 цагт нийтэлснийг нийтэлснийг С.Бүжинлхам орчуулав.