“мэдээллийн чанартай, албан бус, хэсэгчилсэн орчуулга”
Үндэсний байнгын оршин суух зөвшөөрлийг дараах гуравдагч орны иргэнд олгож болно:
Үндэсний байнгын оршин суух зөвшөөрлийг дараах гуравдагч орны иргэнд олгох боломжгүй:
Дүрвэгчдийн хорооноос дүрвэгчийн статус авсан гуравдагч орны иргэн удаан хугацааны виза болон оршин суух зөвшөөрөлгүй байсан ч хүсэлт гаргаж болно.
Маягтуудыг бөглөж, гурван сарын дотор авахуулсан чээж зураг, доор дурдсан бичиг баримтыг хавсаргахын хамт, зохих төлбөрийг төлнө.
Хугацаат байнгын оршин суух зөвшөөрлийн хүсэлтийг зөвхөн цахимаар гаргана. Цахим платфорд хүсэлт гаргаснаар цагаачлалын алба хүсэлтийг хянаж эхэлнэ. Хууль ёсны төлөөлөгчийн тухайд ч мөн цахим платформ ашиглана. Дэлгэрэнгүйг дараах хаягаар лавлана уу. https://enterhungary.gov.hu/eh/
Хүсэлт гаргагч насанд хүрээгүй эсвэл чадамжгүй бол хууль ёсны төлөөлөгч нь хүсэлтийг өмнөөс нь гаргана.
Хүсэлт гаргах үед зохих аяллын бичиг баримт буюу паспортаа хавсаргах ёстой.
Үйлчилгээний хураамжийг төлсний дараа цахимаар илгээсэн хүсэлтийг тань цагаачдын алба хүлээж авахыг анхаарна уу. Хүсэлтийг тань хүлээж авсан хэмээх баталсан захидал(confirmation of receipt) ирснээс хойш 15 хоногийн дотор харъяаллын дагуу Гадаадын иргэн харъяатыг зохицуулах үндэсний ерөнхий захиргааны орон нутгийн салбарт очиж биометрийн өгөгдлөө өгч, гарын үсгээ зурч, бичиг баримтаа баталгаажуулах ёстой.
6-аас дээш насны хүсэлт гаргагчийн чээж зураг, хурууны хээг оршин суух зөвшөөрөл олгох зорилгоор авна.
Үндэсний байнгын оршин суух зөвшөөрлийн хүсэлтийн төлбөр буюу үйлчилгээний хураамж 25000 форинт байх агаад Enter Hungary-гаар хүсэлт гаргах үедээ цахимаар(банкны карт ашиглаж) төлнө.
Хэрэв хүсэлт гаргаж буй нэгэн хүүхэдтэй, хүүхдийн мэдээлэл паспорт дээр нь бий бол Хавсралт А-г (Appendix A) бөглөж, хүүхдийн зургийг наана. Хавсралт А-д дурдаж буй хүүхдийн хүсэлтэнд нэмэлт төлбөр төлөхгүй. Төлөвлөж буй хугацаанд хүүхдийн эцэг эх эсвэл асран хамгаалагч нь Унгарт байхыг зөвшөөрсөн гэдгийг батлах баримт хавсаргах шаардлагатай. Тухайн баримтыг Унгар эсвэл Англи хэлээр орчуулсан албан ёсны орчуулга мөн хэрэгтэйг анхаарна уу.
Гадаадын иргэн харъяатыг зохицуулах орон нутгийн салбар хүсэлт хүлээн авснаас 70 хоногийн хугацаанд багтаан хариу өгнө. Хүсэлтийн хариуг шуудангаар илгээх бөгөөд хүсэлт гаргагч шуудангаар хүлээн авч чадахгүй гэдгээ баталсан тохиолдолд биеэр хүлээн авна.
EC байнгын оршин суух зөвшөөрлийн хүсэлтийг гаргаж буй гуравдагч орны иргэн Унгарын үндэсний аюулгүй байдалд занал учруулах эсэхийг Үндсэн хуулийг хамгаалах агентлаг/Agency for Constitutional Protections болон Терроризмтэй тэмцэх төв эхний шатанд, үндэсний аюулгүй байдлыг хариуцаж буй сайд удаах шатанд, орон нутгийн цагдаагийн штаб эхний шатанд, Үндэсний Цагтдаагийн төв штаб удаах шатанд тус тус хянаж магадалдаг. Энэхүү хянан шалгах үйл явц нь дээрх хугацаанд багтдаг.
Татгалзсан хариу авсан тохиолдолд мэдээг хүлээн авснаас 15 хоногийн дотор шалгахыг хүсэн давж заалдаж болно. Ийнхүү давж заалдахдаа хүсэлт гаргаж буй нэгэн хариу гарахаас урд мэдэж байсан нэмэлт баримт танилцуулах, эсвэл хүсэлт гаргаж буй шалтгаанаа дурдаагүй байвал эхний шатны удирдлага цааш хянахгүйгээр хүсэлтийг буцаана.
Давж заалдах хүсэлтийн төлбөр нь 47000 форинт байна. Банкны карт ашиглан цахимаар эсвэл банкны гүйлгээний форм ашиглан төлбөрөө төлөхдөө тайлбар хэсэгт (comment box) хүсэлт гаргагч нь өөрийн овог нэр болон төрсөн он, сар, өдрөө оруулахаас гадна мөн “National Permanent Residence Appeal” гэж бичнэ.
Байнгын оршин суух зөвшөөрлийн маягтыг дараах холбоосоос:
Маягтыг PDF форматаар татаж аван гараар бөглөх бол:
Энд дарна уу.
Сунгалтын маягтыг дараах холбоосоос:
Маягтыг PDF форматаар татаж аван гараар бөглөх бол:
Энд дарна уу.
Оршин суух зөвшөөрлийн бичгийг өөрчлөх маягт буюу “Application for Replacement Residence Document” дараах холбоосоос:
Маягтыг PDF форматаар татаж аван гараар бөглөх бол:
Энд дарна уу.
Оршин суух зөвшөөрлийн бичгийг орлуулах маягт буюу “Application for Substitute Residence Document” дараах холбоосоос:
Маягтыг PDF форматаар татаж аван гараар бөглөх бол:
Энд дарна уу.
Хүсэлт гаргахад дараах баримтыг хавсаргана:
Унгараас өөр хэл дээр буй бүх баримт бичгийг өөрөөр заагаагүй бол албан ёсны Унгар орчуулгын хамт хавсаргана.
Хууль ёсны дагуух орлогыг Унгар улсад амьдрах амжиргааны баталгаа гэж үзнэ.
Дараах баримтыг Унгар улсад амьдрах амжиргааны баталгаа гэж хүлээж авна. Үүнд:
Амжиргааны баталгааг хянахдаа хүсэлт гаргагчийн гэрт хэдэн хүн амьдарч байгаа, хэд нь орлого болон хөрөнгөтэй, хэдийнх нь амжиргааны зардлыг хариуцах шаардлагатай зэргийг тооцдог. Хүсэлт гаргагчийн сарын дундаж орлогыг тооцохдоо дараах хугацаанд орсон орлогыг харгалздаг:
Тогтмол орлогын тухайд:
Эдгээрийг батлахын тулд хамаарах хугацааны орлогыг баталсан татварын албаны гэрчилгээ эсвэл ажил олгогчийн зүгээс олгосон орлогын гэрчилгээ шаардлагатай.
Үндэсний байнгын оршин суух хүсэлт гаргаж буй нэгэн хараахан Унгарт ирээгүй байгаа тохиолдолд оршин суух газраа хүсэлт гаргах үедээ цуг бүртгүүлнэ. Хавсралт Е буюу Appendix E-г бөглөж оршин суух байрны эзэн болон холбогдох этгээдын гарын үсгийг зуруулж баталгаажуулна.
Унгар улсад оршин суух байрыг батлах баримт нь:
Үндэсний байнгын оршин суух зөвшөөрөл хүсэх үедээ хүсэлт гаргагч эрүүл мэндийн цогц даатгалын үйлчилгээ авах боломжтой гэдгээ эсвэл шаардлагатай санхүүгийн эх үүсвэртэй гэдгээ батлах хэрэгтэй байдаг. Цагаачлалын албанаас уг асуудалтай холбоотой нэмэлт баримтыг шаардаж болно.
Үндэсний байнгын оршин суух зөвшөөрөл олгох явцад Унгар улсын ашиг сонирхлыг, ялангуяа улс төр, эдийн засаг, соёл, спорт болон нийгмийн интеграцчлалыг харгалзан үздэг тул хүсэлт гаргагч өөрийн намтарт холбогдох дэлгэрэнгүй мэдээлэл, баримтыг хавсаргахыг зөвлөж байна. Хүсэлтийг боловсруулах явцад нэмэлт баримтууд шаардаж болох агаад, баримтыг магадлахын тулд нэмэлт алхам хийж болно.
Үндэсний байнгын оршин суух зөвшөөрлийн хүчинтэй хугацаа нь 5 жил байдаг агаад, гуравдагч орны иргэний хүсэлтээр ахин 5 жил сунгаж болдог.
Европын Холбооны гишүүн орнуудад оршин суухыг дараахь үндэслэлээр зөвшөөрнө:
– Ажиллах болон хувиараа хөдөлмөр эрхлэх зорилгоор;– Суралцах болон мэргэжлийн хөдөлмөр эрхлэх зорилгоор;– Бусад зорилгоор.Байнгын оршин суух зөвшөөрөл авсан нэгний бүртгүүлсэн хаягийн дагуу холбогдох дүүрэгт байнгын оршин суух зөвшөөрөл олгосноос 5 хоногийн дотор цагаачлалын албанаас шаардах хувийн болон хаягийн мэдээллийг цахимаар хүргэнэ. Дүүрэг уг мэдээллийг хүлээн авсан гэрчилгээг батламжилж өгнө.
Байнгын оршин суух эрхтэй нэгэн Унгарт хаягийн карт авах эрхтэй бөгөөд, байнгын хувийн тодорхойлох үнэмлэх (permanent personal identification document) авах хүсэлт гаргах үүрэгтэй. Уг үнэмлэхийг гадаадад аялахдаа ашиглаж болохгүй агаад өөрийн орны паспортыг авч явна уу.
Байнгын хувийн тодорхойлох үнэмлэх авах хүсэлтийг дурын дүүргийн албанд гаргаж болно. Нэмэлт төлбөр төлөхгүй бөгөөд 20 өдрийн дотор хариу гарна. Хүсэлт гаргах үедээ байнгын оршин суух зөвшөөрлийг баталсан баримт, хувийн тодорхойлох дугаарын гэрчилгээ (official certificate for personal identification number), албан ёсны хаягийн картаа авч ирэх ёстой.
Байнгын оршин суух эрхтэй гуравдагч орны иргэн хаягаа сольсон тохиолдолд шинэ хаягаа мэдээлэх үүрэгтэй. Хаягаа сольсон гэдгээр байнгын оршин суух үнэмлэхийг солих албагүй. Хаяг сольсноо мэдүүлэхдээ хувийн тодорхойлох дугаар, нотариатаар баталгаажуулсан албан ёсны хаягийн картаа авч ирэх шаардлагатай.
Цагаачлалын эсвэл байнгын оршин суух эрхтэй гуравдагч орны иргэний хүүхэд мэндэлсэн тохиолдолд эцэг эхийн амьдран суугаа хаягийн дагуу холбогдох цагаачлалын албанд хандаж бүртгүүлнэ. http://www.bmbah.hu/images/formanyomtatvanyokEN/Birth_registration_form_010716_new.doc анкетийг бөглөж, хүүхдийн төрсний гэрчилгээтэй цуг, хүүхэд төрснөөс хойш 3 сарын дотор бүртгүүлэх ёстой болно. Бүртгүүлснээс хойш дээд тал нь 5 өдрийн дотор хүүхдэд үндэсний байнгын оршин суух зөвшөөрөл олгоно.
Гуравдагч орны иргэн паспорт, оршин суух зөвшөөрлөө гээсэн, хаясан, гэмтээсэн бол тэр дор нь холбогдох байгууллагад (Гадаадын иргэн харъяатыг хариуцах алба, цагдаагийн штаб, гадаадад буй Унгарын дипломат болон консулын алба) мэдэгдэх үүрэгтэй.
Цагаачлалын эрх бүхий алба дараах тохиолдолд үндэсний байнгын оршин суух зөвшөөрлийг буцаана.
bmbah.hu цахим хуудсанд 2022.12.30 өдрийн 09:02 цагт нийтэлснийг С.Бүжинлхам орчуулав.